card
БИДНИЙ ТУХАЙ
 

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм ноёд, хатагтай та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.  2010 онд Бигүрү ХХК үүсгэн байгуулагдаж, эх орондоо зочлох үйлчилгээний салбарыг олон улсын жишигт хүргэхээр хичээн ажиллаж байна.

Зочилох үйлчилгээний салбар бол өдрөөс өдөрт шинэчлэл, өөрчлөлт, хувьслыг шаарддаг салбар тул Намастэ сүлжээ ресторан энэ шаардлагад нийцсэн үйлчилгээ, соёл, дэвшлийг нэвтрүүлэх зорилготойгоор 2019 онд Нэгдмэл удирдлагын тогтолцоог  ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 22000:2018 Хүнсний Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Манай хамт олон зочлохуйн үйлчилгээний дээдийг мэдэрсэн аз жаргалтай үйлчлүүлэгчдийг бий болгохийн төлөө тэдний хүлээлтээс давсан үйлчилгээг тогтвортойгоор хүргэхээр ажиллаж байна.

Намастэ сүлжээ рестораны уриа бол “Аз жаргалаар үйлчилье”. Манайхаар зочилсон хүн бүхэнд бид эрүүл мэндэд нь тустай энэтхэгийн уламжлалт эмийн ургамлын орц бүхий амтат халуун хоолоор сэтгэлээ гарган үйлчилж, аз жаргалыг мэдрүүлэхийг хүсдэг.

БИГҮРҮ ХХК-ИЙН ЗАХИРАЛ

Ч.ОЮУНБИЛЭГ

/

Нэгдмэл Удирдлагын Тогтолцооны бодлого /НУТ-ны/

Бид хэрэглэгчдээ шилдэг, бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийн тулд чадварлаг хүний нөөцийг бүрдүүлж тогтмол сургаж хөгжүүлэн, ОУ-ын стандартад нийцсэн нэгдмэл удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, тасралт Сайжруулан, Монгол улсын Хүнсний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж стандартын шардлагыг бүрэн хэрэгжүүлж ажиллана.