МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм ноёд, хатагтай та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.  2010 онд Бигүрү ХХК үүсгэн байгуулагдаж, эх орондоо зочлох үйлчилгээний салбарыг олон улсын жишигт хүргэхээр хичээн ажиллаж байна.

Зочилох үйлчилгээний салбар бол өдрөөс өдөрт шинэчлэл, өөрчлөлт, хувьслыг шаарддаг салбар тул Намастэ сүлжээ ресторан энэ шаардлагад нийцсэн үйлчилгээ, соёл, дэвшлийг нэвтрүүлэх зорилготойгоор 2019 онд Нэгдмэл удирдлагын тогтолцоог  ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 22000:2018 Хүнсний Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Манай хамт олон зочлохуйн үйлчилгээний дээдийг мэдэрсэн аз жаргалтай үйлчлүүлэгчдийг бий болгохийн төлөө тэдний хүлээлтээс давсан үйлчилгээг тогтвортойгоор хүргэхээр ажиллаж байна.

Намастэ сүлжээ рестораны уриа бол “Аз жаргалаар үйлчилье”. Манайхаар зочилсон хүн бүхэнд бид эрүүл мэндэд нь тустай энэтхэгийн уламжлалт эмийн ургамлын орц бүхий амтат халуун хоолоор сэтгэлээ гарган үйлчилж, аз жаргалыг мэдрүүлэхийг хүсдэг.

БИГҮРҮ ХХК-ИЙН ЗАХИРАЛ

Ч.ОЮУНБИЛЭГ

БИДНИЙ БОЛ.
  • АЛСЫН ХАРАА

    Аз жаргалаар үйлчилье.

  • ҮНЭТ ЗҮЙЛС

    1. Аз жаргалыг мэдэрсэн хэрэглэгчид 2. Хүлээлтээс давсан бүтээгдэхүүн, үйлчилгээ 3. Хариуцлагатай, чадварлаг хамт олон 4. Нийгмийн хариуцлагатай тогтолцоо 5. Инновацыг эрхэмлэгч

  • ХЭТИЙН ЗОРИЛГО

    Санхүүгийн эрүүл мэндийг сайжруулах, бизнесийн цар хүрээгээ тэлэхдээ гүйцэтгэлийн үнэлгээг +95% байлгаж, хэрэглэгчийн сэтгэл ханамжыг 100% болгоно.

Нэгдмэл Удирдлагын Тогтолцооны бодлого /НУТ-ны/

Бид хэрэглэгчдээ шилдэг, бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийн тулд чадварлаг хүний нөөцийг бүрдүүлж тогтмол сургаж хөгжүүлэн, ОУ-ын стандартад нийцсэн нэгдмэл удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, тасралтгүй Сайжруулан, Монгол улсын Хүнсний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж стандартын шардлагыг бүрэн хэрэгжүүлж ажиллана.

БИДНИЙ ТҮҮХ

2010
Намастэ Сансар салбар

Цэцэг зочид буудлын 1 давхарт анхны НАМАСТЭ ресторанаа нээж, үйл ажиллагаагаа явуулж эхлэв.

2011
Намастэ Бага тойруу салбар

Цэцэг зочид буудлын 1 давхарт анхны НАМАСТЭ ресторанаа нээж, үйл ажиллагаагаа явуулж эхлэв.

2014
Намастэ Их тойруу салбар

Маргад төвийн 2 давхарт НАМАСТЭ рестораны 3-р салбар болох Их тойруу салбарыг рестораныг нээн үйл ажиллагаагаа эхлэв.

2016
Ready To Eat

Энэтхэг наан, хөлдөөсөн бэлэн бүтээгдэхүүн худалдаанд гаргаж эхлэв.

2016
Франчайзинг

НАМАСТЭ-1 салбарыг 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн франчайзингаар “Амжилтын эзэд” ХХК-д шилжүүлсэн.

2017
Энэтхэг хүнс

Энэтхэг хүнсний амтлагчуудыг импортолж эхлэв.

2019
Нэгдмэл Удирдлагын Тогтолцоо

Чанарын удирдлагын тогтолцоо болон Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэгдмэл байдлаар нэвтрүүлэхээр Европын Сэргээн босголтын банкны 50 хувийн хөрөнгө оруулалттай төсөлд хамрагдан  ОШМИ Консалтинг ХХК-иас стандартын нэвтрүүлэлтийн зөвлөх үйлчилгээг авч ажиллав /ISO 9001, ISO 22000/

2020
Намастэ Олимп салбар

Монгол Костюм ХХК-ийн байрны 2-р давхарт НАМАСТЭ рестораны 4-р салбар болох Олимп рестораныг нээн үйл ажиллагаагаа эхлэв.