БИДНИЙ ТУХАЙ

Захирлын мэндчилгээ

Эрхэм ноёд, хатагтай та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Миний бие 2010 онд Бигүрү ХХК-ийг гэр бүлийн хүн болох Кумарын хамт үүсгэн байгуулж, эх орондоо зочлох үйлчилгээний салбарыг олон улсын жишигт хүргэхээр хичээн ажиллаж байна.

Зочлох үйлчилгээний салбар бол өдрөөс өдөрт шинэчлэл, өөрчлөлт, хувьслыг шаарддаг салбар тул Намастэ сүлжээ ресторан энэ шаардлагад нийцсэн үйлчилгээ, соёл, дэвшлийг нэвтрүүлэх нэгдмэл зорилготой хамт олон юм. Намастэ сүлжээ рестораны уриа бол “Аз жаргалаар үйлчилье”.

Манайхаар зочилсон хүн бүхэнд бид эрүүл мэндэд нь тустай энэтхэгийн уламжлалт эмийн ургамлын орц бүхий амтат халуун хоолоор сэтгэлээ гарган үйлчилж, аз жаргалыг мэдрүүлэхийг хүсдэг.

Бидний өнгөрсөн хугацаан дахь энэ салбарт гаргасан хичээл зүтгэлийг үнэлж, дараах шагнал, талархлуудыг хамтран ажиллагч байгууллагуудаас урамшуулсан юм.

  • -Монгол улсад зохион байгуулагдсан АСЕМ-ын 11-р дээд хэмжээний чуулганд энэтхэг хоолоор оролцон, үйлчилсэний ТАЛАРХАЛ;
  • -БНЭУ-ын Ерөнхийлөгч Пратибха Дэви Синг Патилын албан ёсны төрийн айлчлалын зоогийг бэлтгэсэн тул ИХ Тэнгэр Цогцолборын ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ
  • -Монголын Тогооч Нарын Холбооны ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ
  • -“Чингис хааны цом 2017” Олон Улсын Тогооч Нарын Тэмцээний МӨНГӨН СПОНСОР, ӨРГӨМЖЛӨЛ
  • -Бодь Даатгал компанийн хэрэгжүүлж буй Мазаалай хамгаалах сангийн хамтын ажиллагааны БАТЛАМЖ
  • -Tripadvisor, CERTIFICATE OF EXELLENCE WINNER 2013, 2014, 2015
  • -"Lonely Planet" Олон Улсын Жуулчдын Мэдээллийн Хөтөч-ийн TOP CHOICE өргөмжлөл

зэрэг шагналуудыг олгосон юм. Бидэнд итгэдэг, урмын үгээр хөглөдөг эрхэм үйлчлүүлэгчид та бүхэндээ гүнээ талархал илэрхийлье. Бидэнтэй тасралтгүй хамтран ажиллаж, итгэл хүлээлгэдэг байгууллага, хамт олон, бизнесийн түншүүддээ баярлалаа. Мөн Намастэ сүлжээ рестораны салбаруудад ажиллаж буй нийт 70 гаруй ажилтнууддаа чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

Намастэ сүлжээ рестораны захирал
Ч.Оюунбилиг