ЭНЭТХЭГ АМТЛАГЧНЫ ХУДАЛДАА

Дэлхий даяар анагаах чадвараараа гайхагдсан, урт насыг бэлэглэгч Энэтхэг амтлагчууд нь хүний эрүүл мэндэд тустай ургамлуудын үндэс, мөчир, үр, цэцэг, булцуу зэрэг эд эсүүд байдаг бөгөөд түүх нь хүн төрөлхтөний соёл иргэншилтэй зэрэгцэн бичигдсэн гэж үздэг. Дэлхийн өнцөг булан бүрт 80 гаруй амтлагчийг тарьж ургуулдаг бол тэдгээрийн 50 орчим нь Энэтхэгт ургадаг гэсэн судалгаа бий. Иймдээ ч Энэтхэгийг “Амтлагч ургамлын эх орон” гэж нэрлэдэг юм.

Намастэ ресторан нь Энэтхэгийн Shyam брэндийн албан ёсны борлуулагчаар ажиллан,  энэтхэг амтлагчуудыг Монголдоо шууд импортлон борлуулж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 20 гаруй төрлийн энэтхэг амтлагч, басмати будаа  (цагаан, бор) зэргийг ресторан, компаниудад бөөнөөр нийлүүлэхээс гадна иргэдэд жижиглэнгээр худалдаалж байгаа юм.