УРАМШУУЛАЛ

Smart Dines хөнгөлөлтийн карт

Намастэ ресторанаар үйлчлүүлж буй бүх хэрэглэгчиддээ бид “Smart Dines” хөнгөлөлтийн картыг санал болгодог. Энэхүү хөнгөлөлтийн картыг авахыг хүсвэл та Намастэ рестораны өөрт аль ойрхон салбарт очин бүртгүүлж, бүртгэлийн хураамж 2000 төгрөг төлснөөр, 3-5 хувийн хөнгөлөлтийг байнгын эдлэх боломжтой болно.





Төрсөн өдрийн урамшуулал

Амьдралын онцгой баярт өдөр болох төрсөн өдрөө гэр бүл, найз нөхдөөрөө Намастэ ресторанд тэмдэглэхийг урьж байна. Манай рестораны зүгээс төрсөн өдөр нь тохиож байгаа хэрэглэгчиддээ бүх салат, зууш, хоол, уух зүйлсийн үнийн дүнгээс 10 хувийн хөнгөлөлтөөр бэлэг барих болно. Тав тухтай орчин, амтат энэтхэг хоол, дээд зэргийн сайн үйлчилгээг Намастэ ресторанаас мэдрээрэй. Төрсөн өдрийн мэнд хүргэе.





Улирлын урамшуулал

Улирал бүр таны таашаалд нийцсэн урамшууллыг та бүхэнд өргөн барьж байна. Улирлын онцлогт тохируулан, тухайн улиралдаа 7 хоногийн өдөр бүр өөр өөр урамшууллыг зарлаж байгаа нь хэрэглэгчдээс урмын үгсийг хүлээн авсаар байгаадаа бид баяртай байна. Намрын урамшуулал 09.01-нээс 12.01-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.