Орон орны хүүхдүүдийн 7 хоногийн хүнс

Гэрэл зурагчин Грегг Сигал 3 жилийн турш Дэлхийн 9 улсаар аялан (Америк, Энэтхэг, Малайз, Герман, Франц, Итали, Сенегал, Арабын Нэгдсэн Эмират, Бразил) орон орны өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдийн 7 хоногийн хүнсний хэрэглээг харуулсан гэрэл зургийн төслийг хийжээ. Нийт 52 зурагтай "Daily Bread: What Kids Eat Around the World" нэртэй ном гаргасан ба НҮБ-аас 2019 оны онцлох гэрэл зургуудын нэгээр онцолсон юм.

1. Каваканих / Kawakanih, 9 нас, Бразил

Каваканих нь Бразилын Амазонк мөрний ай саваар нутаглах Явалапити омгийн гишүүн. Явалапити омгийн хэлээр одоо дэлхий дээр ердөө 7 хүн ярьдаг ба Каваканих охин 1940 оноос хойших анхны төрөлх хэлээрээ ярьж сурсан хүүхэд юм. Тэрээр түүхийн ном унших дуртай ба түүн дотроо эртний Египетийн түүхийг ихэд сонирхон судалдаг байна. Өдрийн ихэнх цагийг Каваканих гол дээр тоглон ойр зуурын гэрийн ажилд туслан өнгөрөөдөг. Тэрээр сургууль дээрээ Компьютер дээр ажиллаж сурсан болов түүний тосгонд ямарч компьютер байхгүйгээс гадна цахилгаан ч байдаггүй байна. Энэхүү зургийг авахуулах гэж охин ээжийн хамт 31 цагийн турш завиар, автобусаар аялан ирсэн байна. Зураг дээрх улаанаар будсан хэсгүүдийг Urucum гэх жимсний үрнээс гарган авсан ба муу ерийн сүнснээс хамгаалдаг гэж үздэг байна. Түүний иддэг хоол нь тун энгийн бөгөөд тэрээр хоолоо барьж бэлтгэн идэхэд 5 минут л болдог хэмээн хэлжээ. Хэрэв чи өлсвөл зүгээр л голруу явах хэрэгтэй.

2. Анчал Сахани / Anchal Sahani, 10 нас, Энэтхэг, Мумбай

Анчал барилгын талбайн хажууд жижигхэн байшинд ээж, аав болон хоёр дүүтэйгээ хамт амьдардаг. Түүний аавын өдрийн орлого 5$-оос бага юм. Анчал анх төрсөн Bihar-тад байдаг фермдээ очихыг хүсдэг ба бусад хүүхдийн л адил сургуульд явж, ирээдүйд багш болохыг мөрөөддөг. Чөлөөт цагаараа тэрээр барилгын талбайгаас гарч жасмин, лотус цэцгийн үнэрийг үнэрлэн хөршийн хүүхдүүд крикет тоглохыг харах дуртай. Буцах замдаа тэрээр хүнсний дэлгүүрийн гадаа хаягдсан чихрийн өнгө өнгийн гоёмсог цаасыг цуглуулах дуртай ба түүний туйлын хүсэл нь ээж нь түүнийг хоёр дүүтэй нь адил анхаараасай гэж боддог гэв.

3. Деви Ривейро Дэ Жесүс / Davi Ribeiro De Jesus, 12 нас, Бразил

Деви аав, хойд ээж болон 3 дүүтэйгээ хамт Santa Luzia favela-д байдаг Латин Америкийн хамгийн томоохон хогийн цэгүүдийн дэргэд жижигхэн байшинд амьдардаг. Өрөөнд гурван ор, буйдан, зурагт, хөргөгч, хоёр шүүгээ, плитк, тэдний хоолоо суун иддэг жижиг ширээ бий. Тэд гэр бүлийн хамт Бямба гаригийн орой, Ням гаригийн өглөө сүм рүү явдаг. Деви аав хувиараа газар шорооны ажил хийдэг. Деви гашуун шошноос бусад бүх хоолыг идэх дуртай ч ихэнхдээ энгийн шош, будаа, заримдаа гахайн мах иддэг байна. Тэр өндөг шарах, нухаш, гоймонг өөрөө хийж идэж чаддаг. Тэр хэзээ ч өлсгөлөн орондоо орж байгаагүй. Деви үргэлж инээж байдаг ба цаасан шувуугаар тоглох маш их дуртай. Деви 5 гудамжны нохойг үрчлэн авч тэжээсэн. Мөн тахиа, морьтой болохыг хүсдэг. Деви машин, моторт дугуй, нисдэг тэрэг болон бууны талаар сонирхдог. Аав нь түүнд машин барихыг заасан ба одоо тэр Chevrolet-тэй болохыг хүсдэг. Том болохоороо тэр цагдаа болохыг мөрөөддөг ба "хулгайч болсноос цагдаа болсон нь илүү дээр гэж боддог" гэж хэлжээ.

4. Адвээта Венкатиш / Adveeta Venkatesh, 10 нас, Энэтхэг, Мумбай

Адвээта айлын ганц хүүхэд юм. Түүний аав ээж нь Мумбай дахь Засгийн газрын агентлагт ажилладаг эрдэмтэд.  Агаар заримдаа ихэд бохирддог ба энэ Deonar-д шатааж буй хогноос болдог байна /18 давхар, 12 тонн хэмжээтэй уултай тэнцэх хэмжээний/. Аав ээж нь гэртэй яг хоолны цагаар ирдэг ба эмээ нь бүх л хоолоо бэлтгэдэг байна. Хоолны ширээний ард хэн ч утас, төхөөрөмж хэргэлдэггүй ба зурагт мөн үздэггүй байна. Адвээтаа цагаан хоолонд дуртай бөгөөд түүний хамгийн дуртай хоол нь Өмнөд Энэтхэгийн Dosas хэмээх хоол юм. Хэдэн жилийн өмнө Адвээта хоолонд дургуй байсан ба одоо идэж буй хоолны бараг 99%-ийг идэх дургуй байжээ. Зураг авалтын үеэр аав нь нэг зүйл анзаарсан нь охин нь маш их хэмжээний чихэрлэг болон junk food иддэг гэдгийг мэдэж авчээ. “Охин маань ийм их junkfood иддэг гэж мэдсэнгүй” хэмээн хэлжээ. “Ээж, эмээтэй нь ярилцахгүй бол болохгүй юм байна”. Адвээтай жүжиглэх талаар судлах, Энэтхэг уламжлалт бүжиг хийж чаддаг ба оньсог, таавар таах дуртай. Мөн Барбигаар тоглох. Өнгөрсөн жил тэр нэг л удаа уйлсан. Жакарта болон Балигаар аялаж явахдаа тэрээр Салхин цэцэг өвчнөөс болж эмнэлэгт хэвтсэн юм. Тэрээр том болоод амьтны эмч болохыг мөрөөддөг ба өнчин хүүхдүүдэд зориулан мөнгө цуглуулан өгөхийг хүсдэг.

5. Адемилсон Франциско Дос Санто / Ademilson Francisco Dos Santos, 11 нас, Бразил

Адемилсон хамгийн ойрын хотоос 200 км зайтай тосгонд амьдардаг ба борооны улиралд хот руу очих боломжгүй байдаг байна. Тосгонд ямар ч цахилгаан, зурагт, төвийн халаалт байхгүй. Адемилсон 7 хүүхдийн хамгийн бага нь юм. Сургуульдаа цаг алхаж очдог ба сургуулиас тараад аавдаа ногооны ажилд нь тусалдаг. Гэр бүл нь дараах ногоог тарьдаг байна: будаа, manihot (ургамлын үндэс), амтат төмс, хулуу, шош, өргөст хэмх, okra, jiló, жүрж, лемон, амтат гуай, эрдэнэ шиш, кофе, чихрийн нишингэ. Шууд байгаль дээрээс дараах жимс, ногоог түүдэг: buriti, mangaba, mango, jatobá, pequi, caju, coco indaiá. Мөн тэд наргил модны жимсний тос, mamona тос, гүнжид тос гэх мэт төрөл бүрийн тос гарган хэргэлдэг. Тэд цахилгаан байхгүй тул бүх ажлыг уламжлалт аргаар хийдэг. Manihot гэх үндэсний төрлийн ургамал нь Адемилсоны үндсэн хоолнуудын нэг юм. Адемилсоны идэж үзээгүй маш олон хоол байдаг. Нэг удаа тэр хотод явж байхдаа зайдас идэж үзсэн ба түүнд огтхонч таалагдаагүй байна. Зураг авалтанд ирсэн өдөр тэр анх удаа пицца идэж үзжээ. Адемилсон гар хүрсэн байгаа бутлаг ургамал бол "Амьдралын Мод" хэмээн нутгийхан нэрлэдэг маш олон зүйлд ашигладаг антиоксидантаар баялаг ургамал юм. Энэхүү buriti-г байшин барих, гар урлал, дээвэр бүтээх, хоолонд, уураг гаргаж авах, жимснээс нь тос гарган төрөл бүрээр хэргэлдэг ба нэг ч зүйл хаягддаггүй байна.

6. Таркиш Шри Ганеш / Tharkish Sri Ganesh (10 нас)  Миерра Шри Варша Mierra Sri Varrsha (8 нас), Малайз

Таркиш, Миерра хоёрын өвөг эцэг Өмнөд Энэтхэгээс 1943 онд илүү сайхан амьдрал хайхаар Малайз руу шилжин ирсэн боловч дайны хүнд хэцүү жил таарчээ. Тэр хоёр аав ээжийн хамт нийтийн байранд амьдардаг. Аав нь кино студид гэрэлтүүлэгчээр ажилладаг ба ээж нь гэртэй хүүхдүүдтэйгээ байж хоол ундаа бэлтгэдэг байна. Амралтын өдрүүдээр тэд KFC, Pizza Hut, Хятад хоол захиалж идэх дуртай. Миеррад түүхий мах болон цусны мөр таалагддаггүй ба тэр чихэр, шоколаданд илүү дуртай. Түүний хамгийн анх идэж үзсэн хоол нь будааны зутан ба өвдөх үедээ идэж байснаа санадаг байна. Таркиш дуртай хоол бол Путту (Puttu: агшаасан газрын будааг наргил модны жимстэй хольж дээр нь гадил жимс болон далдуу модны сахартай). Таркиш сонгинод дургүй. Учир хачин амттайгаас гадна дараа нь амнаас эвгүй үнэр үнэртдэг тул гэжээ. Түүний хамгийн анх идэж үзсэн хоол бол Urad Dal Porridge (Энэтхэгт хүүхдэд өгдөг. Шар вандуй (Dal), будаа, наргил модны самар, кардамон, дал модны сахартай). Таркиш, Миерра хоёрын ээж хоол хүнсэндээ нөөшлөгч, хадгалах бодис агуулаагүй хүнсийг түлхүү хэргэлдэг ба өглөөд шинэ барьсан талх үргэлж авчирдаг байна. Миерра бадминтоноор тоглох дуртай бол ах нь шатар, каром болон интернетээр юм үзэх дуртай. Миерра эмч болохыг хүсдэг бол Таркиш IT инженер болохыг хүсдэг.

7. Ханк Сийгал / Hank Segal, 8 нас, Америк

Ханк ээж аавтайгаа амьдардаг. Ээж нь дууны багш, аав нь зурагчин.  Ханк болон түүний гэр бүл улаан лооль, артишок, zucchini, бууцай, анар, амтат төмс, шош, усан кресс, розмарин, thyme, базил, улаан перец, амтат гуа ургуулж байжээ. Ханк адал явдалд дуртай. Ханкын аав ээж хоолны ширээний ард ихэвчлэн зурагт үзэн улс төр ярьцгаадаг. Ханк өөрийгөө зарим нэг талаар нохойтой ижилхэн гэж боддог. Учир нь тэрээр нуруугаа маажуулах дуртай ба их үнэрч гэнэ. Ялангуяа хайлсан цөцгийн тос болон сармисны үнэрт дуртай. Тэр 80-аад оны дуунуудад дуртай. Хак Альберт Эйнштейн, Тедди Рүүсвэлт, Абрахам Линконлинг өөрийн баатрууд гэж боддог. Тэд боолчлолыг үгүй хийснээс гадна бүгд гоё сахалтай гэжээ. Ханк механик инженер болж NASA-д ажиллахыг хүсдэг.

8. Розалие Дюранд / Rosalie Durand, 10 нас, Франц

Түүний ээж аав салснаас хойш тэрээр хоёр газарт ээлжлэн амьдардаг болсон ба энэ түүнд газар дундын тэнгис болон Альпын нурууг аль алиныг гэрээсээ харах боломжтой болгожээ. Түүний иддэг хоол аавынх нь ачаар далайн хүнс их орсон байдаг эрүүл хоол хүнс байдаг байна. Түүний идэж чаддаггүй хоол гэвэл ratatouille, бууцай, ногоон өргөст хэмх. Тэрээр ээжээсээ загварлаг байдлыг сурсан ба ирээдүйд интерьер дизайнер болох төлөвлөгөөтэй. Розалие Тай бокс, хаданд авиралт, гимнастикаар хичээллэдэг ба илбэ үзүүлж чаддаг. Тэрээр утастай болсноосоо хойш өөрийгөө том болж байгааг анзаардаг болсон гэж хэлжээ. Түүний амьдралд дутуу юу ч байхгүй ч тэрээр Холливүүдэд очихыг хүсдэг.  Их мөнгөтэй болохоороо дарвуулт завь эсвэл том моторт завь авахыг хүсдэг.

9. Меисса Нидиаяе / Meissa Ndiaye, 11 нас, Сенегал

Меисса аав, ээж, ахтайгаа хамт ганц өрөөнд амьдардаг. Түүний амьдарч буй Parcelles Assainies суурин 1970 онд хотын ядуусыг нэг газарт цуглуулан суурин болгон байгуулагдаж байжээ. Миесса гэрийн хажууд хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн болон, зах байдаг. Тэрээр бусад хүүхдийн адил ямааны маханд дуртай ч мах маш бага иддэг. Ихэнхдээ франц талх шпагеттитэй иддэг ба хажууд нь шош, шарсан төмстэй байдаг. Тэр Месси, Роналда шиг алдартай хөл бөмбөгчин болохыг хүсдэг. Түүний аав ээж нь Франц рүү цагаачлахыг хүсдэг ба илүү их мөнгө олох боломжтой гэж боддог.

10. Берил Онг Жүн / Beryl Oh Jynn, 8 нас, Малайз

11. Сийра Циссокхо / Sira Cissokho, 11 нас, Сенегал

12. Жүүн Гроссер / June Grosser, 8 нас, Герман

13. Лиона "Нона" Дел Гросса Сандс / Leona “Nona” Del Grosso Sands, 6 нас, Америк

14. Андреа Теста / Andrea Testa, 9 нас, Итали

15. Юүсүф Абдулах Ал Мухайри / Yusuf Abdullah Al Muhairi, 9 нас, Арабын Нэгдсэн Эмират Улс

16. Сити Халиесах Наталие Мухамед Хайризал / Siti Khaliesah Nataliea Muhamad Khairizal, 9 нас, Малайз

17. Гретта Мюүлер / Greta Moeller, 7 нас, Герман

18. Франк Фадел Агбоменоу / Frank Fadel Agbomenou, 8 нас, Сенегал

19. Исиах Дедрик / Isaiah Dedrick, 10 нас, Америк

20. Күүпер Норман / Cooper Norman, 12 нас, Америк

21. Жон Хинтзл / John Hintze, 7 нас, Герман

22. Александр / Alexandra (9 нас) Жесикка / Jessica (8 нас), Америк

23. Паола Мендоларо / Paolo Mendolaro, 9 нас, Итали

24. Хенрико Валиас Сант'анна Де Соуза Дантас / Henrico Valias Sant`anna De Souza Dantas, 10 нас, Бразил

25. Дариа Жой Куллен / Daria Joy Cullen, 6 нас, Америк