ХӨЛДӨӨСӨН БЭЛЭН БҮТЭЭГДЭХҮҮН
Намастэ ресторан нь 2016 оноос эхлэн үйлчлүүлэгчдийн хамгийн их худалдан авдаг хоолнуудыг сонгон, ресторанд хийгддэг технологи, жорын дагуу үйлдвэрлэн худалдаалж эхэлсэн юм. Энэхүү хоолнуудыг хоол үйлдвэрлэлийн стандартын дагуу вакумжуулан савлаж, гүн хөлдөөгчинд хөлдөөн, борлуулалтын цэгүүд рүү хөлдүү хэлбэрээр нь хүргэдэг ба өнөөдрийн байдлаар дараах хөлдөөсөн бэлэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна. Үүнд:КАРРИ
BUTTER CHICKEN Тахиан махан карри |
BEEF CURRY Үхрийн махан карри |
YELLOW DAAL TADKA Шар вандуйны карри |
ЭНЭТХЭГ БИН / Naan
БОРЛУУЛАГДАЖ БУЙ ЦЭГҮҮД
![]()
Та мөн www.emartmall.mn –ээр дамжуулан гэртээ хүргүүлэн авах боломжтой боллоо. Хайлт хийхдээ "Карри" болон "Бин" гэж крилл үсгээр бичнэ үү. |
![]()
Номин Супермаркетуудын салбаруудын байршлыг holding.nomin.mn/mn/branch/view/list холбоосоор орж үзэх боломжтой. |
CU салбаруудын байршлыг www.cumongol.mn/location холбоосоор орж үзэх боломжтой. |
|
|
БУСАД Дэлгүүрүүд
|
ЭНЭТХЭГ УЛАМЖЛАЛТ БИН
Indian Naan
Уламжлалт аргаар бэлтгэж тусгай Тандоори зууханд хайрч хийв. Энэтхэг бинг төрөл бүрийн сүмстэй хоол, ороомог, шөлтэй хоолнууд, махан хоол болон пиццаны суурь болгон зооглоход нэн таатай юм. Ямар нэгэн будаг, нөөшлөгч бодис агуулагдаагүй.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
![]() |
ХАЙРУУЛЫН ТАВГАНД (Хамгийн тохиромжтой арга): Хайруулын тавгаа халаагаад бага зэргийн цөцгийн тос хийгээд 1-2 минут бинг 2 талаар нь ээлжлэн халаана. |
![]() |
ШАРАХ ШҮҮГЭЭНД (Духовка): Мөнгөн цаасанд ороогоод 2000C-ийн хэмд 2-4 минут халаана. |
![]() |
БОГИНО ДОЛГИОНЫ ЗУУХАНД (Печь): Бүтээгдэхүүний чийг болон бусад чанаруудыг хадгалахын тулд норгосон даавуугаар ороогоод богино долгионы зуухны хүчин чадлаас хамаараад 30-60 секунд халаана. (Хэрэв хөлдөөгчинд -180C хадгалсан тохиолдолд 1ш-ээр нь 40-60 секунд халаана.) |